Нэг сарын эмчилгээнд хэрэглэгдэх үнэ нь 400 долларын элэгний С вирусын эмийн тухай 24 баримтыг хүргэж байна. Элэгний В, С вирусын өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг Монгол улсын хувьд тус эмийг оруулж ирэхээр Ерөнхий сайдаасаа эхлэн яаравчилж байна. Ингээд АНУ-аас оруулж ирэх Софосбувир, Харвони эмийн талаарх мэдээлэлтэй танилцана уу.
1. Софосбувир /Sovaldi/нь вируст гепатит С өвчний эмчилгээнд огцом эргэлт хийж чадах шинжлэх ухааны ололт юм гэж мэргэжилтнүүд үнэлж байна.
2. Сүүлийн жилүүдэд элэгний өвчлөлтэй тэмцэхээр дэлхийн эрдэмтэд олон эм туршсанаас хамгийн амжилттай болсон нь “Gilead Sciences” компанийн Софосбувир эм юм. АНУ-д энэ эмийг 3 - 5 жил туршиж, хэрэглэж байгаа аж. “Gilead Sciences” компани энэ эмийг дэлхийн 20 оронд 44 дахин хямд үнээр зарж байгаа бөгөөд үүнд Монгол улсыг багтаах хүсэлтийг гаргажээ.
3. ХАРВОНИ эм нь эмчийн хяналтад хепатит С вирүсийн генотип 1-ийн архаг халдвартай нь шинжилгээгээр нотлогдсон насанд хүрэгчдийн /18-аас дээш насны / эмчилгээнд дангаар нь хэрэглэх заалттай. Зөвхөн эмчлэгч эмчийн бичсэн жор дээрх зааврын дагуу ууж хэрэглэнэ.
4. Манай улс дээрх эмүүдийг нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээнд 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлжээ. Эмүүдийг нэг удаагийн курс эмчилгээ нь 3 болон 6 сараар байх аж.
5. Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм
Энэ бичлэг нийт 56 удаа уншигдсан.